COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 05, Ням
Өнөөдөр

Arslan.mn

200 орчим кг “ДЭРВЭГЭР ЖИРГЭРҮҮ” ургамлыг түүж бэлтгэсэн этгээдүүдийг илрүүллээ

админ
2021 оны 8 сарын 11

Arslan.mn

Булган аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид эргүүл шалгалт хийх үеэр Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт 2021 оны 07 дугаар сарын 25, 07-р сарын 28-ны өдрүүдэд Э, Г, С, Л, С нарын 5 иргэн 200 орчим кг жирэвгэр дэврүү ургамал түүж хадгалсан гэмт хэргийг илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна. Ховор ургамал түүж бэлтгэж хадгалсан нь Эрүүгийн хуулийн 24.8-р зүйлд заасан гэмт хэрэг болох юм.

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 53 дугаар тогтоолоор Дэрэвгэр жиргэрүү ургамлыг ховор ургамлын жагсаалтад оруулж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 282 дугаар тушаалын хавсралтаар 1 килограмм ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 50.000 төгрөгөөр тогтоосон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь хэсэгт “..ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ”-гээр нөхөн төлүүлэхээр заасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629702
0 эможи

keyboard_arrow_up