COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 05, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Нэг загасыг үржлийн үед нь агнахгүй хамгаалснаар 20 дахин өсгөх боломжтой“

админ
2021 оны 6 сарын 14

Arslan.mn

Энэ сарын 03-ны өдрөөс эхэлсэн загасыг "Үржлийн үед барихгүй” аяныг зохион байгуулж байгаа бөгөөд аянаар загасны тоо толгой хомстлоос хамгаалах, цаашид энэ төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, иргэдэд эрх зүйн мэдээ мэдээллийг тогтмол өгөхөд чиглэж байгаа юм.

Ихэнх загасны үржил дөрөвдүгээр сараас эхэлдэг бөгөөд загас бүр адилгүй хугацаанд түрсээ шахдаг. Жилд 1-2 удаа түрсээ тасалж шахдаг загас ч бий. Цурхай загас гэхэд л нэг удаадаа 74 мянгаас 236 мянган түрс шахдаг. Ингэж олон мянган түрс гаргах боловч бие гүйцсэн загас болох хүртлээ үхэж хорогдсоор маш бага хувь нь л амьд үлддэг. Тиймээс та үржлийн хугацаанд нь загас агнахгүй байвал тэд 20 дахин үржиж байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах нөхцөл бүрдэх юм.

Загас агнуурын хорионы улирал гэдэг нь тухайн загасны үржлийн үед барихыг хорьж, хамгаалж байгаа явдал юм. Загасны үржлийн үе болон агнаж болох, болохгүй зэрэг тэмдэглэгээг гол мөрөн, нуурын тодорхой хэсгүүдэд байршуулсан байдаг. Уг арга хэмжээний хүрээнд  төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжтэй хамтран загасыг үржлийн үед агнахгүй байх мэдээллийн самбаруудыг тодорхой газруудад нэмж байршуулах, иргэдэд таниулах, загасны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран чэллэнж хийх зэрэг олон ажлуудыг зохион байгуулж байгаа.

Загасыг хууль бусаар агнасан тохиолдолд Монгол Улсын Зөрялийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд зааснаар нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэн ховор болон тусгай хамгаалалттай бүс нутгаас агнасан бол Эрүүгийн 24.5 зүйлд зааснаар арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Гол мөрөн, нуураас загасыг үржлийн үед нь барихгүй байх нь хамгаас чухал бөгөөд загас барих хугацааг мөрдөөгүйн улмаас агнуурын загасны нөөц хомсдож, бүр мөсөн устах аюултай байдаг. Иймээс иргэд та бүхэн хориглосон хугацаанд загас барихгүй байхыг анхааруулж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627804
0 эможи

ард
2021-06-14 23:53
загас бариад 2оос 8 жил ялтай гэнэээ харин нам дагасан хулгаачуууд байгалыг зарж үрж ухааж сөнөөөж болдог ял нь тэнсэн байдаг ч юм шиг сонин үеиин монголчууд
keyboard_arrow_up