COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 29, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

НОГООН ДУУ ХООЛОЙ: Нэг хүнд ногдох хог хаягдлын хэмжээгээр Монгол дэлхийд дээгүүр ордог

админ
2021 оны 5 сарын 12

Arslan.mn

Цагдаагийн Ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор "НОГООН ДУУ ХООЛОЙ" аяныг дахин эхлүүлээд байна. 

Аяны хүрээнд санамсар болгоомжгүйгээс үүдэлтэй ой хээрийн түймэр, хууль бус ашигт малтмалын олборлолт, ан агнуур, хууль бус загасчлал, ховор ургамал түүж бэлтгэх зэрэг хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэдээ, мэдээлэл хүргэн ажиллаж байна.

Гэтэл бид өмсдөггүй хувцас, хэрэглэдэггүй эд зүйлс, идээгүй хоолны үлдэгдэл гэх зэрэг хог хаягдал дунд хэзээ ч дуусашгүй материаллаг хэрэгцээнийхээ хүсэлд хөтлөгдөн амьдарсаар. Хүн төрөлхтөн өдгөө жил бүр 2.12 тэрбум тонн хог хаягдал гаргаж байна. Тэдгээрийг ачааны машинд овоолон цуваа үүсгэх юм бол дэлхийг 24 удаа ороож хүрэхүйц их хэмжээтэй гэвэл та итгэх үү?

ТООГООР

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоотой хамтран 2019 онд хийсэн судалгаагаар улсын хэмжээнд

  • 2016 онд 2.1,
  • 2017 онд 2.5,
  • 2018 онд 3.4 сая тонн хог хаягдлыг төвлөрсөн цэгт зайлуулж, нэг хүнд ногдох хог хаягдлын хэмжээ өдөрт 2,6 кг-д хүрсэн нь дэлхийд дээгүүр ордог үзүүлэлт болж байна.

3 сая: Манай улс жилдээ 2.9 сая тонн хатуу хог хаягдал гаргадаг. Үүний 1.2 сая тонн нь зөвхөн Улаанбаатар хотоос гарч байна.

Улаанбаатар хотын хог хаягдлын хэмжээ 10 жилийн өмнөхөөс долоо дахин нэмэгдсэн бөгөөд тэдгээр хог хаягдлын 72 хувь нь зориулалтын хогийн цэгт очдог бол долоон хувь нь задгай хаягдаж байна.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд 2020 он гэхэд хог хаягдлын 20 хувийг дахин боловсруулдаг болно гэж тусгасан байдаг. Өдгөө манай улс 17-20 орчим хувийг дахин боловсруулж байна. Харин хүнсний хог хаягдлыг дахин боловсруулдаггүй.

Зөрчлийн тухай хуулийн 6.1-д зааснаар Тогтоосон цэгээс бусад газарт хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулсан, эсхүл энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааж өгсөн байдаг.

Иймд хог хаягдлаа ил задгай хаяхгүй байхыг уриалж байна.

Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
626834
1 эможи

НОГООН ДУУ ХООЛОЙ
keyboard_arrow_up