COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 05, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хууль бусаар мод бэлтгэсэн зөрчлүүдийг илрүүлэн шалгаж байна

админ
2021 оны 5 сарын 12

Arslan.mn

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг тус аймгийн Галт сумын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.Билгүүн, экологийн асуудал хариуцсан мөрдөгч цагдаагийн ахмад Г.Идэрцэнгэл, экологийн асуудал хариуцсан байцаагч цагдаагийн дэслэгч Б.Болдсайхан, аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч, цагдаагийн дэслэгч Д.Өнө-бат, жолооч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Т.Маналсүрэн, Галт сумын байгаль орчны хяналтын байцаагч Б.Нямбазар, байгаль хамгаалагч Б.Эрдэнэтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр хамтарч хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Тус сум нь ойн сан бүхий газар 99131 нийт нутаг дэвсгэрийн 26 хувийг эзэлдэг ба Сумын хэмжээнд ойн мэргэжлийн 7 байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Эдгээр байгууллагын үйл ажиллагааг шалгахад гурван мэргэжлийн байгууллага мод бэлтгэх эрхийн бичиг зөрчиж мод бэлтгэж, тээвэрлэсэн зэрэг зөрчлүүд илэрүүлсэн байна.

Arslan.mn

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулан иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, чиглэлээр сумын хэмжээнд шинээр баригдсан палк, торхон байшин, дүнз, хуш мод зэргийг айл бүрийн хашаагаар явж хяналт шалгалт хийж бэлтгэсэн модонд мод бэлтгэх зөвшөөрөл авч бэлтгэж, тээвэрлэснийг шалгахад гэмт хэргийн шинжтэй гурван зөрчлийг илрүүлж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд та бүхэн хүрээлэн байгаа орчноо хайрлан хамгаалахыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас уриалж байна.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626831
0 эможи

ЦЕГ
ЭЦА

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up