Туул голд нутагшуулж буй минж ихэрлэжээ Туул голд нутагшуулж буй минж ихэрлэжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Туул голд нутагшуулж буй минж ихэрлэжээ

2021 оны 5 сарын 11

Arslan.mn

Туул голын экосистемийн доройтлыг багасгаж, голын сав газрын экологийн нөхцөлийг байгалийн аясаар сэргээх цогцолбор арга хэмжээ болох Төв Азийн минжийг үржүүлэх, Туул голд нутагшуулах ажил 2012 оноос эхлэн 9 дэх жилдээ хэрэгжиж буй. Туул голын эх болон Заан, Тэрэлж голуудад нийтдээ 57 бодгаль минжийг нутагшуулж, үр дүнд хяналт тавьж байна. 

“Минж үржүүлэх, нутагшуулах төв”-д бойжиж буй нэг бодгаль минжнээс анх удаа 4 ихэр төл авчээ.

Энэ нь ховор тохиолдол бөгөөд идэш тэжээл амьдрах орчин нөхцөл тааламжтай байгаагийн үр дүн аж. Төллөсөн дүдэрүүдийн биеийн жин, өсөлт хөгжил хэвийн бойжиж байна. “Усны инженер” хэмээн нэрлэгддэг минж нь голын усны төвшинг нэмэгдүүлэх замаар амьдарч буй орчныхоо байгалийн тэнцвэрт байдлыг хангадаг билээ. Тодруулбал голын экосистем, түүний ойр орчмын хуурай газрыг холбосон завсрын шинжтэй амьдрах орчныг шинээр бий болгож, биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626795
3 эможи

keyboard_arrow_up