Он гарснаас хойш ой болон хээрийн нийт 283 мянган га талбай түймэрт өртжээ Он гарснаас хойш ой болон хээрийн нийт 283 мянган га талбай түймэрт өртжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Он гарснаас хойш ой болон хээрийн нийт 283 мянган га талбай түймэрт өртжээ

2021 оны 5 сарын 03

Онцгой байдлын ерөнхий газраас гарсан гал түймрийн нөхцөл байдлыг өчигдөр танилцууллаа.

Он гарснаас хойш тавдугаар сарын 2-ны өдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Ховд зэрэг долоон аймгийн 14 суманд нийт 17 удаагийн ой, хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар ойн 19 га, хээрийн 283,150.5 га нийт 283,169.5 га талбай түймэрт өртсөн байна.

Түүнчлэн хаврын хуурайшилтын үе үргэлжилж байгаа тул ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх 197 хяналтын цэгт Онцгой байдлын байгууллага, Байгаль орчны газар, Цагдаагийн байгууллага, бусад байгууллагын хамтарсан бие бүрэлдэхүүн хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Иймд, иргэн та бүхэн асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. 

 

Эх сурвалж: ОБЕГ

 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626367
0 эможи

keyboard_arrow_up