ЭЦА: “НОГООН ДУУ ХООЛОЙ“ аяныг дахин эхлүүллээ ЭЦА: “НОГООН ДУУ ХООЛОЙ“ аяныг дахин эхлүүллээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЭЦА: “НОГООН ДУУ ХООЛОЙ“ аяныг дахин эхлүүллээ

2021 оны 4 сарын 28

Цагдаагийн Ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор "НОГООН ДУУ ХООЛОЙ" аяныг дахин эхлүүлээд байна. 

Энэ удаагийн аяныг Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон WWF Mongolia байгууллагуудтай хамтран зохион байгуулах юм байна. 

Өнгөрсөн жил зохион байгуулсан "Ногоон дуу хоолой" аяны хүрээнд нийт 47 постер, 39 шторк хийж ТВ, сонины 4300 орчим мэдээ мэдээлэл, сурвалжлага, ярилцлага, нийтлэлийг 20 гаруй телевизээр 60 удаагийн эфирийн цацалт хийж, аяны мэдээ, мессежийг давхардсан тоогоор нийт 5,6 сая хүнд хүргэсэн ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626140
0 эможи

keyboard_arrow_up