Цагдаагийн албанаас Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Гэрэлт хөшөө“ босгоно Цагдаагийн албанаас Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Гэрэлт хөшөө“ босгоно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Цагдаагийн албанаас Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Гэрэлт хөшөө“ босгоно

2021 оны 3 сарын 30

Arslan.mn

ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Экологийн цагдаагийн алба хамтран Үндэсний соёл амралтын хүрээлэнд "Гэрэлт хөшөө" босгоно гэв.

Хөшөөг Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан албан үүргээ гүйцэтгэж яваад баатарлагаар амь насаа алдсан алба хаагчийн үйлсийг мөнхжүүлэх зорилгоор байгуулах аж.

Энэхүү ажлын хүрээнд уран бүтээлчдээс ирүүлсэн 13 хөшөөний загварыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудад танилцуулснаар МУЭ-ийн гишүүн зураач, барималч, МУСТА Ж.Дүүрэнтөгсийн бүтээл сонгогджээ.

"Хөшөөний ерөнхий харагдах байдал нь тэнгэр өөд цойлсон шонхор шувууны дүрс бүхий хананд Монгол Цагдаагийн ёсолгоо бүхий дүр байна. Энэ нь өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн Монгол цагдаа үүргээ гүйцэтгэж яваад гэр орон, хань ижил, үр хүүхдүүд, журмын нөхдийнхөө сэтгэлд зайгаа үлдээн, эр зоригийн дууль болон тэнгэрт одсоныг өгүүлнэ. Энэ хоосон дүрслэл дундуур нар салхи, агаар хур нэвтрэн байх нь амьд бөгөөд мөнх чанарыг илтгэнэ" гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624913
0 эможи

keyboard_arrow_up