“НӨХӨН СЭРГЭЭЛТ-2024” арга хэмжээг ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАТАЙ хамтран хэрэгжүүлнэ “НӨХӨН СЭРГЭЭЛТ-2024” арга хэмжээг ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАТАЙ хамтран хэрэгжүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 14, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“НӨХӨН СЭРГЭЭЛТ-2024” арга хэмжээг ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАТАЙ хамтран хэрэгжүүлнэ

2021 оны 2 сарын 28

БОАЖ-ын сайд Н.Уртнасан Экологийн цагдаагийн албаны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар байгаль орчноо хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх чиглэлд хамтран ажиллах, иргэдэд экологийн боловсрол олгох, байгальд ээлтэй амьдрах талаар мэдээ, мэдээлэл тогтмол хүргэх зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэх талаар ярилцаж, санал солилцсон юм. 

МУ-ын Засгийн газар 2020-2024 онд үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000 га талбайд нөхөн сэргээлт хийх ажил тусгагдсан. Монгол улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 30 гаруй мянган га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай байгаа бөгөөд БОАЖЯ, ЭЦА хамтран “Нөхөн сэргээлт” 2024 арга хэмжээг энэ онд зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

Дамшрамд дурьдахад Байгаль орчин аялал жуулчлалын яам, Экологийн цагдаагийн алба хамтран 2020 онд Байгаль эн тэргүүнд төслийн хүрээнд “Ой модоо хайрлая”, “Цэнхэр алт усаа хайрлая” “Ирлээ явлаа цэвэр” “Орчны бохирдлыг бууруулъя” зэрэг нөлөөллийн томоохон аянуудыг зохион байгуулсан нь давхардсан тоогоор 44 сая гаруй хүнд хүрсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624070
1 эможи

keyboard_arrow_up