Алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх цахим сургалт зохион байгуулагдаж байна Алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх цахим сургалт зохион байгуулагдаж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх цахим сургалт зохион байгуулагдаж байна

2021 оны 2 сарын 26

Цагдаагийн ерөнхий газраас Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж буй алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын 178 алба хаагчдад хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомж, төрөөс баримталж буй бодлого, хамгааллын хариу үйлчилгээний талаар мэдлэг олгох, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох үйл ажиллагаанд суралцах, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх цахим сургалтыг энэ оны 02 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулж байна.

Сургалтыг нээж Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир үг хэлж, нээлтийн үйл ажиллагаанд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын албаны зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүүхэд хамгааллын хэлтсийн дарга Н.Баярмаа, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь, Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн, Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнх-Итгэл, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан болон бусад албаны хүмүүс оролцов.

Энэхүү сургалтаар алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, Хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлж, “Эцэг эх, асран хамгаалагч, хүүхдийн дунд үүсэх харилцаа хандлага, сэтгэлзүйн байдал”, Цахим орчинд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах, Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлууд, Насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн, хохирсон болон гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил зэрэг сэдвийн хүрээнд сургалтууд зохион байгуулагдах юм.

Сургалтыг мэргэшсэн, мэргэжлийн алба хаагчид удирдан явуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624015
0 эможи

keyboard_arrow_up