Хууль бусаар агнасан 113 ширхэг загасыг нууранд буцаан тавьжээ Хууль бусаар агнасан 113 ширхэг загасыг нууранд буцаан тавьжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хууль бусаар агнасан 113 ширхэг загасыг нууранд буцаан тавьжээ

2021 оны 2 сарын 25

Arslan.mn

Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас хууль бусаар загас агнах зөрчил гарч болзошгүй хоёр цэгт хяналт шалгалт хийж байна.

Хяналт шалгалтын явцад буюу энэ сарын 23-ны өдөр тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар загас агнах зөрчлийг илрүүлжээ.

Тодруулбал, Ховд аймгийн Чандмань сумын нутаг, Цахиуртайн хоолойн дээд дөр гэх газарт хууль бусаар загас агнах зорилгоор тавьсан эзэнгүй зургаан ширхэг загасны торыг илрүүлэн татав.

Улмаар 109 ширхэг алтайн сугас, дөрвөн ширхэг монгол хадран нийт 113 ширхэг загасыг нууранд нь буцаан тавьжээ.

Энэ чиглэлд Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид тусгай хуваарийн дагуу тогтмол ажиллаж буй.  

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
623996
1 эможи

Зочин
2021-02-25 20:27
ҮХСЭН ЮМ БОЛ БУЦААЖ ХИЙСНИЙ УЧИР ЮУ ВЭ
keyboard_arrow_up