Зэрлэг ан амьтдын бэлчээрт давс, хужир хүргэлээ
2021 оны 1 сарын 26
Увс Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ажилтнууд өнгөрсөн амралтын өдрөөр Тариалан суманд ажилласан байна. Тэд тус сумын байгаль орчны тасгийн ажилтнуудтай хамтран Мушгуй, Эр хавчиг, Ширээт зэрэг газарт байршсан янгир ямаа, халиун буга зэрэг зэрлэг ан амьтдын бэлчээр болох дөрвөн цэгт 250 кг давс, хужир зэргийг зөөвөрлөн хүргэжээ.
Тухайн газрын янгир ямааны тоо толгой жилээс жилд өсөж байгаа аж. Энэ нь аймаг, сумын ЗДТГ-ын байгаль хамгааллын бодлого, үйл ажиллагаа, нутгийн иргэдийн байгальд хандах эерэг хандлагын үр дүн юм хэмээн байгаль хамгаалагчид үзэж байна.
Биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн дээрх газрын ойролцоо цоохор ирвэс согоо барьсан халуун ул мөртэй байгаль хамгаалагч нар таарчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623088
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: