ЭЦА: Гөрөөс барьсан гэх 32 зэрлэг нохойг устгалаа
2021 оны 1 сарын 14
Иргэдийн зүгээс "Богд-Хан ууланд зэрлэг ноход гөрөөс барьж идээд байна" гэх гомдол холбогдох албанд ирүүлжээ.
Уг гомдлын дагуу Богд-Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2020-2021 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зэрлэг нохой, муурны устгал хийх эрх авсан "Өлтэй" ХХК-тай хамтран өнөөдрийн байдлаар 32 зэрлэг нохойг устгаад байна.
Дээрх байгууллагаас өнгөрөгч 2020 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 8161 зэрлэг нохой, муур устгаснаас иргэд, байгууллагын 462 удаагийн дуудлагаар очиж, 1363 устгал хийжээ хэмээн Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
622770
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: