Явган хүний гарцын гэрлэн дохио эмч, цагдаагийн дүрсээр асдаг болгожээ Явган хүний гарцын гэрлэн дохио эмч, цагдаагийн дүрсээр асдаг болгожээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 14, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Явган хүний гарцын гэрлэн дохио эмч, цагдаагийн дүрсээр асдаг болгожээ

2020 оны 12 сарын 23

Arslan.mn

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс аюулт цар тахалтай тэмцэж буй бүх шатны алба хаагч, ажилтнууддаа талархал илэрхийлэн Улаанбаатар хотын 10 байршилд явган хүний гарцын гэрлэн дохиог эмч, цагдаагийн дүрсээр төлөөлүүлэн асдаг болгожээ.

Ингэснээр эмч цагдаа, цэрэг, онцгой байдал, хот тохижилт, цахилгаан ба усан хангамж, хот нийтийн аж ахуйн инженер, техникийн ажилтнууд гээд их хотын иргэдийн ая тухтай амьдралын төлөө зогсолтгүй ажиллаж байгаа мянга мянган албан хаагчдаа хүндэтгэн #ТА НАРТАА БАЯРЛАЛАА эерэг уриалгыг түгээж буй нэг хэлбэр юм.

Тиймээс иргэн та гэртээ байж, хорио цээрийн дэглэмийг ягштал баримталж мөрдөх нь хайртай хүмүүсээ хамгаалах том дэмжлэг болохоос гадна бидний төлөө ажиллаж буй хэн бүхэнд илэрхийлэх ТАЛАРХАЛ юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622204
3 эможи

Зочин
2020-12-23 16:08
keyboard_arrow_up