Г.АНАР-ЭРДЭНЭ: Орчны бохирдлыг үүсгэж буй гол хүчин зүйл нь “ҮНС“ Г.АНАР-ЭРДЭНЭ: Орчны бохирдлыг үүсгэж буй гол хүчин зүйл нь “ҮНС“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Г.АНАР-ЭРДЭНЭ: Орчны бохирдлыг үүсгэж буй гол хүчин зүйл нь “ҮНС“

2020 оны 12 сарын 18

Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Г.Анар-эрдэнээс товч тодруулга авлаа. 

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Орчны бохирдлыг үүсгэж буй гол хүчин зүйлүүдэд юу орох вэ?

-Сайн байна уу. Экологийн цагдаагийн алба, Орчны бохирдлыг буруулах үндэсний хороо, хамтран Орчны бохирдлыг бууруулъя аяныг зохион байгуулж байна. Агаар, ус, хөрсний бохирдол манай улсын хувьд нэлээд тулгамдсан асуудал болоод байна. Бараг л хүмүүсийн хамгийн сайн мэдэж, ярьдаг зүйлийн нэг болоод байна шүү дээ. 

Хүний нөлөөллөөс болж бохирдсон хөрсийг байгаль эх ойролцоогоор 7000 мянган жилийн дараа цэвэрлэдэг. Мэдээж хүний оролцоо орвол үүнээс ч бага хугацаанд хөрсийг эрүүлжүүлж болно. Манай улс жилдээ 500-700, нийслэлийн гэр хорооллынхон 160-200 мянган тонн үнс хаядаг. Улаанбаатар хотын хөрс хамгийн их бохирдолтой гэсэн ангилал уруу шилжээд  олон  жил болж байна. Шинжилгээгээр нийслэлийн хүн ам оршин сууж байгаа нийт талбайн 70 орчим хувь нь хамгийн их бохирдолтой, 25 хувь нь дунд зэргийн бохирдолтой , үлдсэн нь маш бага бохирдолтой гэж гарсан. Тэр дундаа хамгийн их бохирдолтой бүсийг бүхэлд нь гэр хорооллын айлууд эзэлж байгаа бөгөөд задгай хаясан хог, үнс, модон жорлонгууд хөрсийг хамгийн ихээр бохирдуулдаг нь батлагдчихсан. Гэр хорооллын айлууд үнсээ ил задгай хаях нь тэдний дадал болсон буруу хэвшил.

Өвлийн цагт гэр хорооллын айлууд  өгсүүр зам, гудамжаар халтиргаа үүсч   машин явахад хүндрэл үүсдэг гэх шалтгаанаар  үнсээ зам дээр асгадаг байна. Ингэж хаясан үнс нь хөрс, ус болон агаарыг бохирдуулах хор уршигтай байдаг. Халтирч гулгахаас сэргийлээд эрүүл мэнддээ ноцтой хохирол учруулах бохирдол үүсгэж байна.

-Үнсийг ил хаяснаас болж хүний биед ямар хор нөлөөтэй вэ? 

-Цахиурын исэл гэх бодис үнсний 70 хувийг бүрдүүлж, агаарт дэгдсэн тохиолдолд амьсгалын замаар дамжин хүний уушиг  харлах, уушигны хавдар үүсэх зэрэг өвчлөлүүдийг бий болгодог.

-Үнс нурмаа ил задгай хаясан тохиолдолд хуулийн дагуу ямар хариуцлага хүлээлгэдэг вэ? 

-Зөрчлийн тухай хуулийн 6.1 Нийтийн эдэлбэр газар, эсхүл ногоон бүсэд энгийн хог хаягдал хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан байгаа. 

Иргэн та үнсээ ил задгай хаяхгүй байх нь эрүүл мэнддээ  оруулж байгаа хөрөнгө оруулалт, таны зөв дадал хэвшил болох юм.

No description available.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
622103
3 эможи

keyboard_arrow_up