Замын засварын ажил аравдугаар сард бүрэн дуусна
2014 оны 8 сарын 19
Энэ жилийн зам засварын ажил эрчимтэй явагдаж байна. Өнгөрсөн жилүүдэд хичээлийн шинэ жилтэй давхцсан зам засварын ажил иргэдийг ихээхэн бухимдуулаад байсан ч энэ жилийн хувьд ихэнх замууд засварлагдаж дуусаж байгаа юм.
Мөн Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт Монел-Зүүн Алтан-Өлгийн гэр хороолол дунд шинээр баригдаж байгаа 1.2 км авто замын ажлын хүрээнд 2014 оны наймдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн наймдугаар сарын 30 хүртэл зам хааж, газар шорооны ажил, ус зайлуулах хоолой ба замын хашлага суурилуулах ажлууд хийнэ.
Зорчих хэсгийн өргөн 7 м, хоёр талдаа тус бүр 1.5 м өргөн явган хүний замтай, нэг талдаа гэрэлтүүлэгтэй зам болно. "Өргөн говь" ХХК уг замыг аравдугаар сарын 01-нд хүлээлгэж өгөх гэрээтэй юм.
Герман Улсын Дэлхийн зөн олон улсын байгууллагаас 30 хүний бүрэлдэхүүнтэй баг хүрэлцэн ирж манай аймаг дээр 2014 оны 08 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд ажиллаа. Эдгээр хүмүүс “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас Боловсролын чиглэлээр хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдийн байдалтай биечлэн танилцлаа. - See more at: http://zasag.mn/m/gia/view/6375#sthash.ZKxA6LHh.dpuf
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7258
0 эможи




