Р.Отгонжаргал: Тээврийн цагдаагийн албаар овоглосон үе үеийн ахмад ажилтан, генерал, офицер, ахлагч нартаа баярын мэнд хүргэе

Цагдаагийн байгууллагад Тээврийн цагдаагийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож байна. Ойн хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2026.11.27/ амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Цагдаагийн ерөнхий газрын үе үеийн дарга, генерал, төр нийгмийн зүтгэлтэн, ахмад ажилтан, хамтран ажилладаг төрийн байгууллагуудын удирдлагууд, алба хаагчид оролцлоо.
Хүндэтгэлийн арга хэмжээг албан ёсоор нээж, Тээврийн цагдаагийн албаны дарга, бригадын генерал Р.Отгонжаргал эрхэм хүндэт зочин төлөөлөгч, алба хаагчдад хандан үг хэлсэн юм.
1936 оны зургаадугаар сард БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Улсын цагдан сэргийлэх газрын дэргэд “Уурын тэрэгний хэргийг шалган байцаах хэлтэс” байгуулснаар тус алба байгуулагдаж, өдгөө 90 жилийн түүхтэй Тээврийн цагдаагийн алба Төрийн цэргийн дээд шагнал “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдлаа.
Мөн энэ үеэр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний аюулгүй байдал, осол хэргээс урьчилан сэргийлэх ажилд идэвх зүтгэл гарган ажилласан алба хаагчдад Төрийн одон, медаль, Хууль зүй дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газрын шагнал болон цол гардуулав.
Тээврийн цагдаагийн албаар овоглосон үе үеийн ахмад ажилтнууд, эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч нартаа баярын мэнд хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье. Цагдаагийн байгууллагын сүр хүч, сүлд хийморь, төрт ёсны үнэт уламжлал үеийн үед мандан бадрах болтугай!





























