МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ЗУСЛАН ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛ БОЛЛОО
2026 оны 10 сарын 27

Монгол Улсад хүүхдийн зуслан үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал Монголын хүүхдийн ордны Их танхимд болж өндөрлөлөө.
Уг хүндэтгэлийн хуралд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга С.Учрал болон хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын албан хаагчид, төрийн байгууллагуудын төлөөлөл, хүүхдийн зуслангийн үе үеийн ахмадууд, багш, ажилтан, Монголын үндэсний зуслангуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо.
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор дэвшүүлсэн зорилтуудыг онцоллоо. Тухайлбал, зуслангийн үйл ажиллагааны чанар, хүртээмжийг сайжруулах, хүүхэд эрүүл, аюулгүй орчинд амарч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, салбарын эрх зүйн орчин, дэд бүтцийг боловсронгуй болгох чиглэлээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газраас Хүүхдийн эрх, хөгжил, тэгш оролцоо, манлайллыг дэмжсэн шинэлэг хөтөлбөрүүдийг олон жилийн турш амжилттай хэрэгжүүлж, хүүхэд бүрийн амрах, суралцах таатай орчныг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан дараах хүүхдийн зуслангуудад өргөмжлөл гардууллаа.
- Олон улсын хүүхдийн “Найрамдал цогцолбор”,
- Дархан-Уул аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын харьяа “Зулзагын гол” хүүхдийн зуслан,
- Булган аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын харьяа “Жаргалант” зуслан,
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа “Найрамдлын эрдэнэс” зуслан
-“Мөрөөдөл” олон улсын хүүхдийн зуслан,
- Хэнтий аймгийн “Хэрлэн” зуслан
Зуслан бол үе үеийн хүүхэд багачууд нөхөрлөж, авьяас чадвараа нээж хөгжүүлэн, бие даах чадварт суралцаж, мартагдашгүй дурсамж бүтээдэг, тэдний бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмждэг чухал орчин юм.
Монголын хүүхдийн зуслангийн түүхийг бүтээлцэж, салбарын хөгжилд хувь нэмэр оруулсан үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгч, бүлгийн багш, удирдлага, ажилтан, эмч, тогооч, захиргааны ажилтан, амрагч хүүхдүүд болон хамтран ажиллагч байгууллагууддаа талархал илэрхийлье
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
671737
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
