ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН НЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙН ZUCA.MN ПЛАТФОРМЫН АЛБАН ЁСНЫ НЭЭЛТ БОЛЛОО ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН НЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙН ZUCA.MN ПЛАТФОРМЫН АЛБАН ЁСНЫ НЭЭЛТ БОЛЛОО
11 сарын 28, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН НЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙН ZUCA.MN ПЛАТФОРМЫН АЛБАН ЁСНЫ НЭЭЛТ БОЛЛОО

2026 оны 10 сарын 28

Arslan.mn

Монгол Улсад хүүхдийн зуслан үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээний үеэр “Нью Компас” ХХК-ийн хөгжүүлсэн хүүхдийн зуслангийн нэгдсэн мэдээллийн ZuCa.mn платформын албан ёсны нээлт боллоо. Мөн энэ үеэр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын үндэсний зуслангуудын холбоо болон “Нью Компас” ХХК хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн зуслангийн чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх, стандартын шаардлагад нийцсэн зуслангийн үйлчилгээний талаарх үнэн зөв, баталгаатай мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зуслангуудын үйл ажиллагаа, хөтөлбөр, үйлчилгээг олон нийтэд таниулах чиглэлээр талууд хамтран ажиллана.
Хүүхдээ аль зусланд амруулах, тухайн зуслангийн хөтөлбөр, үйлчилгээ, аюулгүй байдал, төлбөр болон бүртгэлийн нөхцөлийг судлах хэрэгцээ эцэг эхчүүдэд тулгардаг. ZuCa.mn платформ нь зуслангуудын мэдээллийг нэг дороос авч, харьцуулан судлах боломж бүрдүүлж, сонголт хийх үйл явцыг хялбаршуулах ач холбогдолтой юм.
Платформ нь гурван сарын хугацаанд 110,000 хандалт бүртгэсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671736
0 эможи

keyboard_arrow_up