ЦЕГ-ын дарга Ж.Болд Тээврийн цагдаагийн албаны түүхт 90 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ ЦЕГ-ын дарга Ж.Болд Тээврийн цагдаагийн албаны түүхт 90 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
11 сарын 27, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

ЦЕГ-ын дарга Ж.Болд Тээврийн цагдаагийн албаны түүхт 90 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ

2026 оны 11 сарын 27

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албаны хамт олонд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр, "Монгол төрийн цагдаагийн байгууллагад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий нэгж үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албанд ажиллаж байсан үе үеийн удирдлага, ахмадууд, тэдний үйл хэргийг залгамжлан ажиллаж байгаа алба хаагч, ажилтан, гэр бүлийнхэнд тань цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнийхээ нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье.

Одоогоос 90 жилийн тэртээ буюу 1936 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 30 дугаар тогтоолоор Улсын Цагдан сэргийлэх газрын дэргэд “Уурын машин тэрэгний хэргийг байцаах хэлтэс”-ийг байгуулснаар өнөөгийн Тээврийн цагдаагийн албаны тулгын чулуу тавигдаж, түүхийн шаргал хуудсыг эхлүүлсэн билээ.

Тус алба түүхэн хөгжлийнхөө цаг хугацаанд нийгэм, цаг үеийн хөгжил, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, техник, технологийн хувьд өргөжин бэхжиж, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн бахдам түүхтэй.

Энэхүү түүхэн гавьяа, үе үеийн алба хаагчдын хөдөлмөр, зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тээврийн цагдаагийн албыг төрийн дээд шагнал “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасанд халуун баяр хүргэе.

Цаашид Та бүхэн түүхэн уламжлал, ололт амжилтаа улам бататган, ахмад үеийнхээ хуримтлуулсан үнэт туршлагыг шинэ үеийн мэдлэг, ур чадвар, шинжлэх ухаан, технологийн дэвшилтэй хослуулан төр засаг, Цагдаагийн байгууллагын бодлого, шийдвэрийг тууштай хэрэгжүүлж, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэл төгс байна.

Монгол төрийн цагдаагийн сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадарч, мэлмий тунгалаг, өлмий бат орших болтугай." гэв.

Arslan.mn

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671730
0 эможи

keyboard_arrow_up