Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян өнөөдрөөс эхэллээ Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян өнөөдрөөс эхэллээ
11 сарын 25, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян өнөөдрөөс эхэллээ

2026 оны 11 сарын 25

Arslan.mn

1991 онд иргэний нийгмийн санаачилгаар эхэлсэн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аянд Монгол Улс 1997 оноос нэгдэж, жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

Энэ жил Монгол Улс “ХААНА Ч АЮУЛГҮЙ: Бодит ба цахим орчинд шударга ёсыг хангаж, хохирогчдыг хамгаалж, ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэе” уриа дор зохион байгуулж байгаа бөгөөд шударга ёсыг хангах, хохирогчийг хамгаалах, ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэх гэсэн гурван үндсэн асуудалд төвлөрч, бодит болон цахим орчинд үйлдэгдэж буй хүчирхийллийг цогцоор нь авч үзэж, 15–24 насны залуучуудыг гол зорилтот бүлгээ болгон тодорхойлсноороо онцлог юм.

“Хаана ч аюулгүй” уриа нь хүн бүр гэр орондоо, ажлын байрандаа, олон нийтийн болон цахим орчинд айдас, дарамт, хүчирхийллээс ангид байхад чиглэж байгаа болно.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671716
0 эможи

keyboard_arrow_up