Цагдаа, дотоодын цэргийн 713 алба хаагчид ХУГАЦААНЫ ЦОЛ олголоо Цагдаа, дотоодын цэргийн 713 алба хаагчид ХУГАЦААНЫ ЦОЛ олголоо
11 сарын 25, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн 713 алба хаагчид ХУГАЦААНЫ ЦОЛ олголоо

2026 оны 11 сарын 25

Arslan.mn

Монгол Улс анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган бусдыгаа манлайлан ажилласан алба хаагчдад цол, шагнал гардуулах үйл ажиллагаа өнөөдөр /2026.11.25/ Цагдаагийн ерөнхий газрын Хүндэтгэлийн танхимд боллоо.

Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд болон даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчид оролцов.

Ийнхүү Хууль зүй, дотоод хэргийн салбарын шагналаар 348, байгууллагын шагналаар 311 алба хаагч, ажилтан шагнагдаж, цагдаа, дотоодын цэргийн 713 алба хаагчид хугацааны цол олголоо.

Мөн Цагдаагийн байгууллагаас НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд бие даасан цагдаагийн ажилтан оролцуулж эхэлсний 10 жилийн ойг тохиолдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Энхийг сахиулагч” тэмдгийг цагдаагийн байгууллагын шагналын төрөлд оруулж, 2003 оноос хойш энхийг дэмжих ажиллагаанд оролцсон 410 алба хаагчийг энэхүү тэмдгээр шагналаа.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671713
0 эможи

keyboard_arrow_up