Нийтийн албан тушаалтан Э.Х-ын гэр бүлийн орлогоос 12.1 тэрбумын ЗӨРЧИЛ илэрчээ Нийтийн албан тушаалтан Э.Х-ын гэр бүлийн орлогоос 12.1 тэрбумын ЗӨРЧИЛ илэрчээ
11 сарын 25, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Нийтийн албан тушаалтан Э.Х-ын гэр бүлийн орлогоос 12.1 тэрбумын ЗӨРЧИЛ илэрчээ

2026 оны 11 сарын 25

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс өнгөрсөн долоо хоногт /2026.11.16-20/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 109 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 22 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.

Эдгээрээс есөн гомдол, мэдээлэлд дурдагдсан үйлдэлд холбогдох зөрчлийг тогтоож, хуульд заасан хариуцлага тооцуулахаар шилжүүлээд байна. Гомдол, мэдээллийг хянан шалгах явцад Сэлэнгэ аймгийн Шаамар сумын удирдах албан тушаалтан “Б” нь нэр бүхий 18 иргэний өмчлөлийн газрын байршлыг өөрчилж, улмаар дээрх байршилд төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр аж ахуй нэгжид 5,0 га газрыг эзэмшүүлсэн, Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн удирдах албан тушаалтан нь төрийн бус байгууллагатай сонгон шалгаруулалтгүйгээр 37,0 сая төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг шууд байгуулсан, Шийдвэр гүйцэтгэгч “О” нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчиж төлбөр авагчаар тогтоогдсон этгээдтэй урьдын харилцаа, холбоотой байсан талаараа дээд шатны албан тушаалтанд мэдэгдээгүй, түүнчлэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад тухайн төлбөр авагч талаас өөртөө зээл авсан зэрэг үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй болохыг тогтоон, харьяаллын дагуу шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.

Төлөвлөгөөт шалгалтаар 20 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгахад өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг зөрүүтэй мэдүүлсэн, их хэмжээний өөрчлөлтийг мэдүүлээгүй, удирдлагын зөвшөөрөлгүйгээр давхар ажил гүйцэтгэсэн зэрэг 7 албан тушаалтны зөрчлийг илрүүлж Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан хариуцлагыг тооцуулахаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд холбогдох албан бичгийг хүргүүллээ.

Түүнчлэн хяналт шалгалтын явцад нийтийн албан тушаалтан Э.Х-ын гэр бүлийн гишүүний 2024-2025 оны орлого, албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын байгууллагатай хамтарсан хяналт шалгалтыг явуулснаар 12,1 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүлж 151,2 сая төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр акт тогтоосон байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671707
0 эможи

keyboard_arrow_up