Тээврийн цагдаагийн албаны УДИРДАХ АЖИЛТНУУДЫН мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх СУРГАЛТ эхэллээ
2026 оны 11 сарын 24

Тээврийн цагдаагийн албаны харьяа нэгж болон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын замын цагдаагийн нэгжийн удирдах ажилтнуудын 2026 оны сургалт, зөвлөгөөн батлагдсан хөтөлбөрийн дагуу өнөөдөр буюу 11 дүгээр сарын 24-ний өдөр эхэллээ.
Хоёр өдрийн сургалт, зөвлөгөөнөөр 2026 оны үйл ажиллагааны үр дүнг дүгнэж, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг хэлэлцэн, удирдах ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, 2027 онд хэрэгжүүлэх бодлого, зорилт, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох юм.
Сургалт, зөвлөгөөн танхимын болон дадлага, практик хэлбэрээр зохион байгуулагдаж байна.













Мэдээнд өгөх таны үнэлгээ?
671691
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:










