ОХУ-д ажилд зуучлах нэрээр 10 орчим иргэнийг цэргийн гэрээнд гарын үсэг зуруулжээ ОХУ-д ажилд зуучлах нэрээр 10 орчим иргэнийг цэргийн гэрээнд гарын үсэг зуруулжээ
11 сарын 24, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

ОХУ-д ажилд зуучлах нэрээр 10 орчим иргэнийг цэргийн гэрээнд гарын үсэг зуруулжээ

2026 оны 11 сарын 24

Arslan.mn

ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх зар, мэдээлэл түгээж, Монгол Улсын иргэдийг хуурч мэхлэх замаар гадаад улсын зэвсэгт хүчинд элсүүлэх, цэргийн ажиллагаанд татан оролцуулах эрсдэлтэй нөхцөл байдал бүртгэгджээ.

Тодруулбал, цахим орчинд “Тээврийн жолооч”, “Тогооч”, “Харуул хамгаалалтын ажилтан” зэрэг ажлын байр санал болгож, сарын өндөр цалин, нэг удаагийн урамшуулал, байр, хоол болон иргэншил олгох нөхцөл амлан иргэдийг бүртгэж, ОХУ-ыг зорихыг санал болгож байгаа аж.

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр, ийм зарын дагуу ОХУ-ыг зорьсон Монгол Улсын иргэд цэргийн тусгай ажиллагаанд оролцох гэрээнд гарын үсэг зурсан тохиолдол бүртгэгдсэн.

Одоогоор тус гэрээнд гарын үсэг зурсан 10 орчим иргэний мэдээлэл яаманд ирсэн бөгөөд зарим иргэнийг эх оронд нь буцаах арга хэмжээ авчээ.

Иймд иргэдийг цахим орчинд түгээгдэж буй баталгаагүй, өндөр цалин амласан ажлын зарын үнэн зөвийг нягталж, гэрээний нөхцөл, агуулгыг бүрэн ойлголгүйгээр аливаа баримт бичигт гарын үсэг зурахгүй байхыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671690
1 эможи

keyboard_arrow_up