МИАТ компани маргааш “Өгөдэй хаан” хэмээх Boeing 737-8 MAX онгоцоо хүлээн авна МИАТ компани маргааш “Өгөдэй хаан” хэмээх Boeing 737-8 MAX онгоцоо хүлээн авна
11 сарын 24, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

МИАТ компани маргааш “Өгөдэй хаан” хэмээх Boeing 737-8 MAX онгоцоо хүлээн авна

2026 оны 11 сарын 24

Arslan.mn

"МИАТ" ТӨХК маргааш /2026.11.25/ “Өгөдэй хаан” нэртэй Boeing 737-8 MAX загварын шинэ онгоцоо хүлээн авна. Ингэснээр тус компани түүхэндээ хамгийн олон буюу 11 тийрэлтэт хөдөлгүүртэй агаарын хөлөгтэйгөөр үйл ажиллагаа явуулах юм.

Шинээр хүлээн авах Boeing 737-8 MAX онгоц нь өмнөх үеийн Boeing 737NG загвартай харьцуулахад түлшний зарцуулалт болон техникийн үйлчилгээний зардал багатайгаараа онцлог. Үүний үр дүнд жилд ойролцоогоор нэг сая ам.долларын зардал хэмнэх боломжтой гэж мэдээллээ.

Ингэснээр МИАТ компанийн агаарын хөлгийн парк дараах бүрэлдэхүүнтэй болно. Үүнд:

  • Хоёр CRJ700 онгоц: 70 суудалтай, орон нутгийн болон Хөх хотын чиглэлд нислэг үйлдэх зориулалттай.
  • Гурван Boeing 737-800 онгоц: 174 суудалтай хоёр, 162 суудалтай нэг онгоц. Ойрын болон дундын зайн нислэгт ашиглана.
  • Хоёр Boeing 737-8 MAX онгоц: 162 болон 168 суудалтай. Ойрын болон дундын зайн нислэгт ашиглана.
  • Нэг Boeing 767-300 онгоц: 252 суудалтай, дунд болон алсын зайн нислэгт зориулагдсан.
  • Хоёр Boeing 787-9 онгоц: тус бүр 292 суудалтай, дунд болон алсын зайн нислэг үйлдэнэ.
  • Нэг Boeing 757-200F онгоц: ачаа тээврийн зориулалттай.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671685
0 эможи

keyboard_arrow_up