АШУҮИС-ийн “Төгсөлтийн дараах сургалт“-ын төгсөгчид мэргэшлийн дипломоо гардан авлаа АШУҮИС-ийн “Төгсөлтийн дараах сургалт“-ын төгсөгчид мэргэшлийн дипломоо гардан авлаа
11 сарын 24, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

АШУҮИС-ийн “Төгсөлтийн дараах сургалт“-ын төгсөгчид мэргэшлийн дипломоо гардан авлаа

2026 оны 11 сарын 24

Arslan.mn
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Төгсөлтийн дараах сургалтыг үндсэн мэргэжлээр амжилттай төгсөгчдөд мэргэшлийн диплом гардуулах ёслолын ажиллагаа 2026 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр боллоо.
Энэ хичээлийн жилд АШУҮИС-ийн Төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтын 37 чиглэлээр нийт 415 эмч, мэргэжилтэн амжилттай төгсөж, эрүүл мэндийн салбарын мэргэшсэн хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүллээ.
Ёслолын ажиллагааг АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж нээж, төгсөгчдөд баяр хүргэн, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсэв.
Төгсөгчдийг төлөөлөн Сэргээн засал судлал мэргэжлээр төгсөгч Нямсүрэнгийн Баярмагнай үг хэлж, сэтгэгдлээ хуваалцлаа.
Мөн АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Хүүхдийн анагаахын тэнхимийн эрхлэгч, Монгол Улсын Хүний гавьяат эмч, АУ-ы доктор, профессор Ганбаатарын Эрдэнэтуяа нийт төгсөгчдөд баяр хүргэж, үг хэлэв.

Arslan.mn
АШУҮИС-тай хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл болох Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын дарга, цагдаагийн дэд хурандаа А.Амгаланболд, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Г.Ууганцэцэг нар төгсөгчдөд мэндчилгээ дэвшүүлж, цаашид хамтран ажиллах, салбартаа хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлэн ажлын байрны урилга гардууллаа.
Ийнхүү сонгосон мэргэжлээрээ амжилттай суралцаж мэргэшлийн дипломоо гардан авсан нийт төгсөгчдөдөө баяр хүргэе. 

Arslan.mn

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671677
0 эможи

keyboard_arrow_up