Морин хуурын болон Монгол тэмээний өдөртэй болох хуулийн төсөл хэлэлцэнэ Морин хуурын болон Монгол тэмээний өдөртэй болох хуулийн төсөл хэлэлцэнэ
11 сарын 24, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Морин хуурын болон Монгол тэмээний өдөртэй болох хуулийн төсөл хэлэлцэнэ

2026 оны 11 сарын 24

Arslan.mn

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл нарын есөн гишүүн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 2026 оны аравдугаар сарын 14-нд өргөн мэдүүлснийг энэ баасан гарагт УИХ-аар хэлэлцэнэ.

Хуулийн төсөлд жил бүрийн зургаадугаар сарын 7-ны өдрийг Морин хуурын өдөр, нэгдүгээр сарын 24-ний өдрийг Монгол тэмээний өдөр болгон хуульчлахаар тусгасан байна.

Тодруулбал, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд дээрх хоёр өдрийг нэмэхээр тусгажээ.

НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 5.18, 5.19 дэх хэсэг нэмсүгэй:
“5.18. Морин хуурын өдөр: 06 дугаар сарын 07;
5.19. Монгол тэмээний өдөр: 01 дүгээр сарын 24.”
2 дугаар зүйл. Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671675
0 эможи

keyboard_arrow_up