БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ, САНХҮҮГИЙН БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ, САНХҮҮГИЙН БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
11 сарын 23, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ, САНХҮҮГИЙН БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026 оны 11 сарын 20

Үндсэн хэлтэс | Хан-Уул дүүрэг | ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Монгол Улсын Засгийн газраас зарласан бизнес эрхлэгчдийг дэмжих жил, "Чөлөөлье" үндэсний санаачилгын хүрээнд Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын санхүү, бүртгэлийн ажилтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа.

Сургалтаар аж ахуйн нэгж байгууллагын удирдлага болон санхүүгийн ажилтнуудад аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагнал, татвар, нийгмийн даатгал болон хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах, болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөд чиглэв.

Сургалтыг Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс зохион байгуулж, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын газар хамтран оролцлоо.

Мөн оролцогчдод мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээлэл хүргэж, төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлснээрээ онцлог байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671672
0 эможи

keyboard_arrow_up