ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ  ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН 2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН 2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
11 сарын 28, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН 2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026 оны 10 сарын 20

May be an image of text

Хан-Уул дүүргийн шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Б.Цэрэн удирдан явуулав.

 Шуурхай зөвлөгөөнөөр Засаг даргын дэргэдэх 8 байгууллагын 28 хоногийн статистик тоон мэдээлэл, өмнөх шуурхайгаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг танилцууллаа. Мөн дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонслоо.

 Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр

•​Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангаж, хэрэгжилт хангалтгүй болон удаашралтай байгаа төсөл, арга хэмжээ тус бүрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, үр дүнг сайжруулах арга хэмжээ авч тайлагнах

•​Зарим хорооны ус түгээх байр, толоомын талбайн эвдрэл гэмтлийг засварлаж ашиглалтын хэвийн байдлыг хангах.

•​Зам талбайн арчилгаа хариуцсан байгууллагууд хариуцсан зам, талбайн цас, мөсийг тухай бүр шуурхай цэвэрлүүлж, халтиргаа гулгаа үүсгэхгүй байхад анхаарч ажиллах.

•​Эзэнгүй нохой ихэссэнтэй холбоотойгоор иргэдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх.

•​Маршлын гүүрнээс Сонсголын гүүр хүртэл туул голын эрэг дагуух Бүх нийтийн их цэвэрлэгээг 10 дугаар сарын 22-ны өдрийн 10:00-12:00 цагийн хооронд зохион байгуулах тул дэргэдэх байгууллагууд идэвхтэй оролцох зэрэг үүрэг даалгавруудыг холбогдох байгууллага албан тушаалтнуудад өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671669
0 эможи

keyboard_arrow_up