А.Ганхуяг нь авлигын хэрэгтээ 3 жилийн хорих ялаа эдэлж байгаа бол, залилах хэрэгтээ 40 сая төгрөгийн торгох ял авчээ А.Ганхуяг нь авлигын хэрэгтээ 3 жилийн хорих ялаа эдэлж байгаа бол, залилах хэрэгтээ 40 сая төгрөгийн торгох ял авчээ
11 сарын 23, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

А.Ганхуяг нь авлигын хэрэгтээ 3 жилийн хорих ялаа эдэлж байгаа бол, залилах хэрэгтээ 40 сая төгрөгийн торгох ял авчээ

2026 оны 11 сарын 23

Arslan.mn

"Ногоон автобусны гэх хэргийг дахин хэлэлцэж А.Ганхуягт 40 сая төгрөгийн торгох ял оногдууллаа” гэх мэдээллийн дагуу Нийслэлийн прокурорын газраас тодрууллаа. 

Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарт холбогдох авлига, залилах хэргийг өмнө нь шүүхээр хянан хэлэлцэж, А.Ганхуягт холбогдох авлигын гэмт хэрэгт 3 жилийн хорих ял оногдуулж, одоо хорих байгууллагад ялаа эдэлж байгаа.  

Харин шүүх залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт прокурор эсэргүүцэл бичиж, Улсын дээд шүүх эсэргүүцлийг хүлээн авсанаар өнөөдөр залилах гэмт хэргийг хэлэлцэж, прокуророос хорих ял оногдуулах санал гаргасныг шүүхээс торгох ял оногдуулсан гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671618
0 эможи

keyboard_arrow_up