Пүрэв гарагт бүх нийтээр амарна
2026 оны 11 сарын 23

Энэ долоо хоногийн пүрэв гарагт буюу арваннэгдүгээр сарын 26-нд Бүгд Найрамдах Улс тунхагласны өдрийг тохиолдуулан бүх нийтээр амарна.
“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд уг өдрийг нийтээр амрах баярын өдөр байхаар заасан байдаг.
Монгол Улс 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглалыг тунхагласан бөгөөд энэ жил түүхэн үйл явдлын 102 жилийн ой тохиож байна.
Бүх нийтийн амралтын өдөр зах, худалдааны төвүүдэд тусгайлсан хуваарь тогтоохгүй, хэвийн ажиллах талаар мэдээлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
671586
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
