Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүртэл хүйтэрнэ Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүртэл хүйтэрнэ
11 сарын 21, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүртэл хүйтэрнэ

2026 оны 11 сарын 20

Arslan.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

11-р сарын 19-ний 20 цагаас 11-р сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Төв аймгийн зүүн хойд, Дорнод, Сүхбаатарын өмнөд сумдын нутгаар 0.0-0.5 мм ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -29…-34 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутгаар -21…-26 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндий, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -14…-19 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -13…-18 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр -7…-12 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…-2 градус, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -15…-17 градус, бусад хэсгээр -11..-13 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -17…-19 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -14…-16 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671562
0 эможи

keyboard_arrow_up