Зээлийн үлдэгдэлтэй, битүүмжлэгдсэн LX600 автомашин зарж, 375 сая төгрөг залилжээ Зээлийн үлдэгдэлтэй, битүүмжлэгдсэн LX600 автомашин зарж, 375 сая төгрөг залилжээ
11 сарын 19, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Зээлийн үлдэгдэлтэй, битүүмжлэгдсэн LX600 автомашин зарж, 375 сая төгрөг залилжээ

2026 оны 11 сарын 19

Arslan.mn

“Автомашин худалдан авах гэж байгаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл энэ оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ.

Тодруулбал, иргэн Б нь Lexus LX600 маркийн автомашин худалдан авахаар нэр бүхий иргэний дансанд 375 сая төгрөг шилжүүлсэн боловч тухайн автомашин банк бус санхүүгийн байгууллагад зээлийн үлдэгдэлтэй, прокурорын байгууллагын шийдвэрээр битүүмжлэгдсэн байсан нь тогтоогдсон.

Энэ онд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 34 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна.

Иймд иргэд та бүхэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа өмчлөгчийн мэдээлэл, барьцаа, битүүмжлэл болон бусад эрх зүйн хязгаарлалттай эсэхийг шалгаж, гэрээ байгуулсны дараа төлбөрөө шилжүүлэхийг анхааруулъя.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671555
0 эможи

keyboard_arrow_up