Далайн ёроолын ганц бөөгнөрөл дотроос 245 амьтан олджээ Далайн ёроолын ганц бөөгнөрөл дотроос 245 амьтан олджээ
11 сарын 18, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Далайн ёроолын ганц бөөгнөрөл дотроос 245 амьтан олджээ

2026 оны 11 сарын 18

Arslan.mn

Номхон далайн 4–6 мянган метрийн гүнд орших, чулуу шиг харагдах металлын бөөгнөрлийн дотор олон жижиг амьтан амьдардгийг эрдэмтэд тогтоожээ. Судалсан нэг бөөгнөрлийн ан цав, хөндийд 245 амьтан байжээ.

Нидерландын Далайн судалгааны хааны хүрээлэн болон Германы Бременийн их сургуулийн MARUM төвийн оролцсон олон улсын баг нийт 244 бөөгнөрлийг шинжилж, 4,139 амьтан илрүүлсэн байна.

Тэдгээрийн дотор нэг миллиметрээс жижиг дугариг хорхой, жижиг хавч хэлбэртэн зэрэг амьтад багтжээ. Судалгааны үр дүнг Scientific Reports сэтгүүлд нийтэлсэн байна. 

Төмөр, манганы исэл агуулсан эдгээр бөөгнөрөл сая жилд хэдхэн миллиметрээр томордог.

Генетикийн шинжилгээгээр тэдгээрийн доторх амьтдын бүлгэмдэл эргэн тойрны шаварлаг ёроолд амьдардаг амьтдаас ялгаатай байгааг тогтоожээ. 

Бөөгнөрлүүд никель, кобальт, зэс агуулдаг учраас далайн гүний олборлолтын сонирхлыг татдаг. Харин тэдгээрийг олборловол олон сая жил бүрэлдсэн амьдрах орчин устаж болзошгүйг судлаачид анхааруулжээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671530
0 эможи

keyboard_arrow_up