Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Доржнамжид нар дахин олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд түрүүллээ Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Доржнамжид нар дахин олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд түрүүллээ
11 сарын 17, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Доржнамжид нар дахин олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд түрүүллээ

2026 оны 11 сарын 16

Arslan.mn

Монголын мөсөн сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Доржнамжил нар Испанийн Мадрид мужийн Торрехон-де-Ардос хотод болсон олон улсын мөсөн сийлбэрийн тав дахь удаагийн Ice Festival тэмцээнд тэргүүн байр эзэлжээ.

Тэд “Тэнгисийн үнсэлт” нэртэй бүтээлээрээ өрсөлдөж, алтан медаль хүртсэн байна.

Энэ удаагийн тэмцээн “Далайн аваргууд” сэдвийн дор болж, 14 орны 22 уран бүтээлч оролцжээ. Сийлбэрчид арваннэгдүгээр сарын 7–13-нд бүтээлээ урласан бөгөөд үзэсгэлэнд бодит хэмжээтэй бөгтөр халим, далайн бурхан Нептун, домгийн Кракен зэрэг дүрийг мөсөөр бүтээн дэлгэсэн байна.

Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Доржнамжил нар тус наадмын гурав дахь удаагийн тэмцээнд “Алиса: Гайхамшигт аялал” бүтээлээрээ мөн тэргүүн байр эзэлж, үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэж байжээ.

Энэ жилийн тэмцээний бүтээлүүдийг Торрехон-де-Ардос хотын Mágicas Navidades цэцэрлэгт хүрээлэнд 2027 оны нэгдүгээр сарын 10-ныг хүртэл олон нийтэд дэлгэн үзүүлнэ.

Монгол уран бүтээлчид энэхүү бүтээлээрээ олон улсын тайзнаа эх орныхоо нэрийг дуурсгаж, Монголын урлагийн дахин нэг өнгө төрхийг дэлхийд таниуллаа.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671512
1 эможи

Эрд...п...в
2026-11-16 23:12
Энэ бүтээлийг хараад үнхээр ийм тэнцвэр тогтоцтой , далайн гүнрүү живэн уруудаж байгаа эрэгтэй тэр лусын гүнж тэргүүнтэй далайн эздийн төлөөлөл учирч байгаагаар толдуулж байгаа нь урлагын маш өндөр гоо бүтээл болжээ , далайн ойлголтоор Монгол хүмүүс баг ч гэлээ энэ бол үнхээр урлагын бүтээл мөнөөсөө мөн бахархалтай сайхан..
amazing
2026-11-16 22:55
amazing
Гайхалтай
2026-11-16 17:16
Энэ бүр яая гээд байгаан бэ яаж ингэж сэтгэж хийж чаддаг байнаа. Магтах үг багдаад байна ийм хараа булааж сэтгэл баясгасан бүтээл түрүүлэлгүй ч яахав дээ шударга шүүлт байна. Авъяаслаг залууст амар жаргалыг ерөөе
Зочин
2026-11-16 14:24
Ямар тансаг гоо бүтээл вэ .Дахин дахин хараад баймаар маш сайхан мэдрэмж байна. Мундаг залуучуудаараа бахархаж байна
keyboard_arrow_up