“Miss Universe Mongolia 2026” тэмцээний ялагч Э.Энхдэлгэрэх хасагдсан асуудлаараа ШҮҮХЭД хандахаар болжээ
2026 оны 11 сарын 16

“Miss Universe Mongolia 2026” тэмцээний үндэсний ялагч Э.Энхдэлгэрэх 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөхөөр шалгарсан ч зохион байгуулагчид түүний оронд дэд байрын шагналт О.Намуунааг оролцуулахаар шийдвэрлэжээ.
Э.Энхдэлгэрэх нислэгийнх нь өмнөх өдөр гэрээг цуцалсныг мэдэгдсэн бөгөөд тухайн үед шийдвэрийн үндэслэлийг тайлбарлаагүй гэж ярьжээ. Тэрбээр зохион байгуулагчдаас төлөөлөгчөө сольсон шалтгааныг албан ёсоор тайлбарлахыг хүссэн байна.
Мөн титмээ авсан ч эрхээ хасуулсан “Miss Universe Mongolia 2026”-ийн ялагч Э.Энхдэлгэрэх ШҮҮХЭД хандахаар болжээ.
Харин зохион байгуулагчид Э.Энхдэлгэрэхтэй хэд хэдэн сувгаар удаа дараа холбогдохыг оролдсон ч хариу, тайлбар ирүүлээгүй гэж мэдэгджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
671509
0 эможи
Баагий
2026-11-16 14:17
Дэд байрны хүүхэн нь мулат буюу хар арьстны эрлийз бна ш дээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
