Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
11 сарын 11, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа

2026 оны 11 сарын 11

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд дэвшилтэт техник, технологи, хиймэл оюун ухааны шийдэл нэвтрүүлэх зорилготой инновацын шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа.

Уралдаанд эрдэмтэн, судлаач, их дээд сургуулийн багш, судалгааны байгууллагын ажилтан, инженер, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага төсөлд материал ирүүлэх боломжтой.

Дараах чиглэлүүдийн дагуу төслийн саналыг хүлээн авна. Үүнд:

• Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагч, ажилтнуудын ажлын ачааллыг бууруулах, бүтээмжийг дээшлүүлэх дэвшилтэт техник, технологи, хиймэл оюун ухааны санал шийдлүүд;

• Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэх цахим үйлчилгээний платформ шийдлүүд.

Шагналын хэмжээ:

• Эхний гурван байр 8 сая төгрөг хүртэл

Уралдаанд төслийн санал хүлээн авах хугацаа:

Төслийг холбогдох материалын хамт энэ оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 17:30 цаг хүртэл “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нэрэмжит анхдугаар уралдаан” гэж хаяглан, Цагдаагийн ерөнхий газрын Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны innovation_development@police.gov.mn цахим хаягаар ирүүлнэ.

Хугацаандаа мэдүүлээгүй болон материалын иж бүрэн байдлын шаардлага хангаагүй төслийн саналыг сонгон шалгаруулалтад оруулах боломжгүй.

Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 70191007 дугаарт болон QR код уншуулж авна уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671465
1 эможи

keyboard_arrow_up