Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяа АНУ-д байгаа, цагаачлал хүссэн нь тогтоогджээ

Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяаг Интерполын “хөх буланг”-аар эрэн сурвалжлуулжээ.
Уулмаар Түүнийг АНУ-д байгааг тогтоосон гэнэ. Б.Анхтуяа АНУ-д цагаачлал хүссэн баримт олдсон байна.
Т.Даваадалай, Т.Мөнхдалай, А.Ербол, Н.Билгүүн нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 11-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж буй.
Хэргийг эргэн сануулахад, Цагдаагийн байгууллагын өмнө нь мэдээлснээр, Туулын хурдны зам болон нэгдүгээр тойрог замын төслийн сонгон шалгаруулалтад шалгарсан аж ахуйн нэгжүүдээс Б.Анхтуяа болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан компаниудын данс руу 5.6 тэрбум төгрөг, Б.Анхтуяагийн найзын үүсгэн байгуулсан хоёр компанийн данс руу 709 сая төгрөг шилжүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ.










