Бэлчээрээс 55 бод мал хулгайлж, ченжүүдэд зарсан гэх 4 этгээдийг БАРИВЧИЛЖЭЭ
2026 оны 11 сарын 06

Налайх, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 13 удаагийн үйлдлээр бусдын 55 тооны бод малыг хулгайлсан этгээдүүдийг илрүүлж, баривчиллаа.
Шалгалтын явцад 18-22 насны дөрвөн этгээд бүлэглэн бусдын малыг бэлчээрээс хулгайлж, мал, махны ченж нарт худалдан борлуулдаг байсан нь тогтоогдсон.
Хулгайд алдагдсан малын эзэд, хохирлыг тогтоох, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Малчид, иргэд Та бүхэн малаа байнгын хараа хяналт, хамгаалалттай байлгаж, мал, мах худалдан авахдаа гарал үүсэл, бичиг баримтыг сайтар шалгах, сэжигтэй үйлдэл, мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
671419
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
