Сураггүй алга болсон иргэнийг 10 хоногийн дараа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс олжээ
2026 оны 11 сарын 05

Сураггүй алга болсон иргэнийг 10 хоногийн дараа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс олжээ.
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд оршин суух иргэн Г нь өнгөрөгч 10 дугаар сарын 25-ны өдөр гэрээсээ гарснаас хойш сураггүй болоод байжээ. Улмаар түүний ар гэрээс 10 дугаар сарын 31-ний өдөр цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл ирүүлсэн байна.
Ирүүлсэн мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулж, 11 дүгээр сарын 04-ний өдрийн 20:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоолоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
671407
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
