00-ийн цаас, хүүхдийн живх, салфетка гэх мэт усанд уусахгүй хог хаягдлууд бөөгнөрч насосыг гацаадаг
2026 оны 11 сарын 04

Төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжид үүсдэг саатлын нэг шалтгаан нь усанд уусдаггүй ахуйн хог хаягдал. Өөрөөр хэлбэл, 00-ийн цаас, ариун цэврийн хэрэглэл, хүүхдийн живх, салфетка гэх мэт усанд уусахгүй хог хаягдлууд бөөгнөрч насосыг гацаадаг.
Үүнээс болж өдөр бүр 4-5 ажилтан гар аргаар цэвэрлэх, долоо хоногт дор хаяж гурван удаа насосны гацааг гаргах шаардлага гардаг” хэмээн Төв цэвэрлэх байгууламжийн ээлжийн инженер хэлэв. Төв цэвэрлэх байгууламжид өдөрт 10 чингэлэг хог буюу 1400-1500 тонн хог шугам хоолойг гацааж, цэвэрлэж шүүх шаардлага гардаг байна. Энд зөвхөн иргэдийн ахуйн хэрэглээнээс үүсэх хаягдал бус, үйлдвэрлэлийн бохирдол ч мөн нөлөөлдөг.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
671385
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:








