Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
11 сарын 04, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2026 оны 11 сарын 04

Arslan.mn

Энэ оны 10 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо "Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн-2026" болж өндөрлөсөн юм.

Тэмцээнд Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Хүч-албаны бэлтгэлжилтийн хэлтсийн дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч Т.Тулга амжилттай оролцож, эрэгтэйчүүдийн 70 кг жинд “Гутгаар байр”-т шалгарч, хүрэл медаль хүртсэн.

Цагдаагийн дэслэгч Т.Тулга өнөөдөр /2026.11.04/ эх орондоо ирж, Хүч-албаны бэлтгэлжилтийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Р.Саранболд болон хамт олон нь угтан авлаа.

Монгол Улсын гавьяат тамирчин, цагдаагийн дэслэгч Т.Тулга нь 2019, 2021 болон 2026 онд “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д амжилттай оролцож, гурав дахь удаагаа медальт байрт шалгараад байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671368
1 эможи

keyboard_arrow_up