Бусдын амийг хохироогоод хэргийн газраас зугтсан этгээдийг олж, баривчилжээ
2026 оны 11 сарын 03

Иргэн “Х” нь бусдын амь насыг хохироогоод хэргийн газраас зугтаж, улмаар хүүхдүүд нь түүнийг нуун дарагдуулж, хаацайлсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Энэ оны аравдугаар сарын 29-ний өдөр 19 цагийн орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х бусдын амь насыг хохироогоод хэргийн газраас зугтсан байна. Улмаар иргэн Х-ийн хүүхдүүд түүнийг нуун дарагдуулж, хаацайлжээ.
Уг этгээдийг аравдугаар сарын 30-ны шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс барьжээ.
Тэрбээр амиа хорлох зорилгоор үдээс, хутга гэх мэт эд зүйлсийг биедээ авч явж байсныг таслан зогсоолоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
671355
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
