Аудитаар ₮706 саяын зөрчил илэрсэн МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Т.Энхтуяа ₮884 саяын 2 ОРОН СУУЦ, ₮40 саяын ГАЗАРТАЙ Аудитаар ₮706 саяын зөрчил илэрсэн МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Т.Энхтуяа ₮884 саяын 2 ОРОН СУУЦ, ₮40 саяын ГАЗАРТАЙ
11 сарын 04, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Аудитаар ₮706 саяын зөрчил илэрсэн МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Т.Энхтуяа ₮884 саяын 2 ОРОН СУУЦ, ₮40 саяын ГАЗАРТАЙ

2026 оны 11 сарын 03

Arslan.mn

МОНЦАМЭ агентлаг нь 98 хүний "нүсэр" бүрэлдэхүүнтэй, төсвөөс жилд 6,3 тэрбумаар санхүүждэг байгууллага юм. Өөрийн үйл ажиллагаанаас хэтийдсэн бүтэцтэй, жил бүр зөрдөл өссөөр байгаа уг агентлаг хэр үр ашигтай вэ гэх асуудал олны анхаарлыг татаж байна.

Тодруулбал, МОНЦАМЭ агентлаг 2025 онд 5.5 тэрбум төгрөгийн улсын төсвийн санхүүжилт авч, 98 ажилтантай ажиллахдаа зөвхөн цалин, нэмэгдэл, урамшуулалд 3.9 тэрбум төгрөг зарцуулжээ. Ажил олгогчийн НДШ-ийг нэмбэл хүний нөөцтэй холбоотой эдгээр зардал 4.4 тэрбум төгрөг болно.

Мөн 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар нийт 706 сая төгрөгийн зөрчил илэрч, “Хязгаарлалттай” дүгнэлт гаргасан байна.

Аудитаар нийт 706 сая төгрөгийн 9 зөрчил илэрсэнд 5,3 сая  төгрөгийн зөрчилд 2 төлбөрийн акт, 551 сая төгрөгийн зөрчилд 2 албан шаардлага, 149 сая төгрөгийн зөрчилд 5 зөвлөмж өгчээ.

Тухайлбал,  Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй 537 сая  төгрөгийн төсөвт өртөг бүхий бараа, ажил үйлчилгээг шууд гэрээ байгуулан худалдан авсан байна. Бараа ажил үйлчилгээг шууд худалдан авсан компаниудтай 2024 онд мөн энэхүү нөхцөлөөр 253 сая  төгрөгийн худалдан авалт хийсэн ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ.

Мөн ажилтан, албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг амралтын газар зохион байгуулж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан зөрчлүүд илэрсэн байна.

Тиймээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийг мөрдөж ажиллаагүй зөрчлийг таслан зогсоох, албан шаардлагыг хүргүүлжээ.

Тэгвэл адуитаас 706 сая төгрөгийн зөрчил илэрсэн, МОНЦАМЭ агентлагийн бүтэц, орон тоо, удирдлагын зардал олон нийтийн анхаарал татаж буй энэ үед тус агентлагийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг орлогч дарга Т.Энхтуяагийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр  мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮79 сая
Гэр бүлийн орлого: ₮60 сая
Орон сууц барилга байгууламж: ₮884 сая /Орон сууц-2/
Тээврийн хэрэгсэл: ₮100 сая  /Суудлын жижиг машин BYD QCJ7150 /                                                                          Мал аж ахуй: ₮0 сая  
Газар: ₮40 сая /Эзэмших-699м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮29 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮375 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671349
0 эможи

keyboard_arrow_up