“Premier Tailor“ дэлгүүрийн эзэн Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагджээ

“Premier Tailor“ дэлгүүрийн эзэн Т.Зориг хар тамхины хэргээр энэ сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Шангрилла” цогцолбороос хуулийн байгууллага саатуулсан байна.
Тэрбээр саатуулагдах үедээ гурвуулаа байсан бөгөөд түүний бизнесийн хамтрагч гэгдэх Франц Улсын иргэнийг мөн баривчилжээ.
Одоогоор хэрэгт холбогдогч нараас биологийн шинжилгээ авч мансууруулах бодис хэрэглэсэн болохыг тогтоосон гэх мэдээлэл байгаа бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэхээр мөрдөн шалгах ажилллагааг үргэлжүүлж байгаа аж.
Энэ талаар хуулийн байгууллагаас тодруулахад," Шалгаж байгаа нь үнэн. Мөрдөн шалгах ажилллагааг үргэлжүүлж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв
Ташрамд дурдахад, Т.Зориг нь олон нийтэд танигдсан хүүхдийн эмч, "Зинт клиник"-ийн үүсгэн байгуулагч Т.Навчаагийн хүү юм.
