Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам Д.Жавзандорж Ромын Пап XIV Леотой уулзжээ Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам Д.Жавзандорж Ромын Пап XIV Леотой уулзжээ
10 сарын 30, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам Д.Жавзандорж Ромын Пап XIV Леотой уулзжээ

2026 оны 10 сарын 30

Arslan.mn

Ромын Пап XIV Лео Улаанбаатар дахь Апостолик захиргааны тэргүүн, кардинал Жоржо Маренго болон МБШТ- Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам, 30 дахь хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж ламтаныг дагалдан яваа хүмүүсийн хамтаар 2026 оны 10 сарын 26-нд  хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хамба лам Д.Жавзандорж Монголын Бурханы шашинтны нийт олны болон Аравдугаар Богд Жэвзүндамба хутагтын мэндчилгээг уламжилж, Пап XIV Лео-д эрүүл энх, урт удаан амар амгалан наслахын ерөөл өргөв.

Мөн дайн, хүчирхийлэл, ядуурал, тэгш бус байдлын эсрэг энх тайван, энэрэл, эв нэгдлийг эрхэмлэхийн чухлыг онцолжээ.

Өөр өөр шашин, соёлтой ч хүн төрөлхтний нийтлэг зорилго нэг билээ. Энэ нь харилцан ойлголцол, хүндлэл, энэрэнгүй сэтгэл, эв найрамдлыг эрхэмлэн, дэлхий дахинд энх тайвныг цогцлоох явдал юм.

Буддын шашин болон бусад шашны байгууллагууд энэрэл нигүүлсэл, ёс суртахууны үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, байгаль орчноо хамгаалах үйлсэд хамтран ажиллах боломжтойг уулзалтаар илэрхийлэв.

Энэхүү уулзалт нь шашин хоорондын харилцан ойлголцол, хүндэтгэл, энх тайвны төлөөх хамтын ажиллагааны чухал илэрхийлэл боллоо.

Хамаг амьтан аз жаргал хийгээд аз жаргалын шалтгаан лугаа төгөлдөр байх болтугай!

Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас ангижрах болтугай!

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671305
0 эможи

keyboard_arrow_up