Н.Энхбаяр: Шатахууны хомсдолтой үед Цагаан сарын амралтыг богиносгох талаар эртнээс бодох хэрэгтэй Н.Энхбаяр: Шатахууны хомсдолтой үед Цагаан сарын амралтыг богиносгох талаар эртнээс бодох хэрэгтэй
10 сарын 29, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Н.Энхбаяр: Шатахууны хомсдолтой үед Цагаан сарын амралтыг богиносгох талаар эртнээс бодох хэрэгтэй

2026 оны 10 сарын 29

Arslan.mn

Эдийн засагч Н.Энхбаяр ирэх 2027 оны Цагаан сарын баярын амралтыг хэрхэн зохицуулах талаар эртнээс төлөвлөж, бэлтгэл хангах шаардлагатайг анхаарууллаа.

Энэ талаар Н.Энхбаяр " Ирэх 2027 оны 2-р сарын 7-ны өдөр хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр тохионо. Одооноос Цагаан сарын баярын өдрүүдэд хэд хоног, яаж амрах вэ гэдгийг бүх түвшиндээ бодож төлөвлөх, бэлтгэх хэрэгтэй.

Бензин шатахууны хүрэлцээ, хангамж тааруу байгаа энэ нөхцөлд олон хоног амарч, хөдөө орон нутаг руу олноороо зорчоод шатахуунгүй гацах, шатахуун түгээх станцуудад дугаарлан бухимдалтай өдрүүдийг өнгөрүүлэх үү, эсвэл энэ удаад амралт, баяр ёслолын өдрүүдээ арай богино тэмдэглэх үү гэдгээ эртхэн бодож шийдсэн нь дээр.

Арай гэж бүрдүүлсэн багахан хэмжээний бензин, түлшний нөөцөөр баярлаж, цагаалаад өнгөрвөл ирэх хаврын урт өдрүүдэд бүр ч хүнд нөхцөлтэй тулгарна” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
671279
1 эможи

Зочин
2026-10-29 15:52
зөв шүү, өвөл нь цагаан сар гэж, зун нь наадамдаж царцаа шиг нүүдэллээд хамаг шатахуун шавхаад байгаа шүү, улс төрчид энгийн үед иргэдийн нүүр харах эрхгүй гахайнууд энэ хоёр баяраар далимдуулж Хүүкийн хэдэн төмөр бариад уртхан тэнэх ганц боломж тул баяруудыг уртасгаад байгаа шүү.
keyboard_arrow_up