УБДС: Өвлийн их ачааллын үед дулааны сүлжээнд ШИНЭ ХОЛБОЛТ хийхийг ЗОГСООНО УБДС: Өвлийн их ачааллын үед дулааны сүлжээнд ШИНЭ ХОЛБОЛТ хийхийг ЗОГСООНО
10 сарын 29, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

УБДС: Өвлийн их ачааллын үед дулааны сүлжээнд ШИНЭ ХОЛБОЛТ хийхийг ЗОГСООНО

2026 оны 10 сарын 29

Arslan.mn

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-өөс МЭДЭГДЭЛ гаргалаа.

Уг мэдэгдэлд:

2026-2027 оны өвлийн оргил ачааллын горим ажиллагааг эрчим хүчний системүүдэд мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан халаалтын улирал эхлэх, дуусах хугацаанд хэрэглэгчдийн эрчим хүчний тасралтгүй найдвартай ажиллагааг хангах үүднээс:

  • Нэгдсэн сүлжээнд болон төвлөрсөн дулаан хангамжийн системүүдэд сэлгэн залгалт, шинээр холболт хийх үйл ажиллагааг Эрчим хүчний сайдын 2026 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн А/295 дугаар тушаалаар 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2027 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд зогсоох,
  • Улс, орон нутгийн төсөв болон гадаадын зээл тусламжаар хэрэгжих, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажлууд, зайлшгүй аваарийн захиалгаар хийгдэх сэлгэн залгалтын захиалгыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дурдсан цаг хугацаанд зохион байгуулж ажиллах
  • Тухайн заасан хугацаанд дулааны төв болон салаа шугамаас огтолгоо авах, сүлжээнд шинээр хэрэглэгч холбохгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671278
0 эможи

keyboard_arrow_up