Оюу толгойн ашгаас иргэн бүрийн дансанд ₮857 мянга шилжүүлэх саналыг 74 мянган иргэн дэмжжээ

Иргэн Х.Оюунбилэг "Оюу толгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрт 857.000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх" НИЙТИЙН ӨРГӨДӨЛ санаачилж иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн.
Тэрбээр "Оюу толгойн ордоо 30 жил ашиглуулсны эцэст анх удаагаа Монгол улс 3 их наядын ашиг авахаар болсон билээ. Монгол улсын нийт хүн ам болох 3.5 сая иргэндээ хуваавал нэг иргэнд 857000 төгрөг оногдож байна. Иймд иргэн бүрийн өөрсдийн хувь дансанд бэлнээр шилжүүлэх хуулийн төслийг санаачилж байна. Хэрэв ингэж баттай болгохгүй бол зургаадугаар цахилгаан станц барих гэх мэт хэзээ хийгдэх нь тодорхойгүй ажилд Оюу толгойн ашгаа төсөв болгож өгмөөргүй байна. Ийнхүү хуулийн төсөл санаачилж байгаа тул 100'000 иргэд маань гарын үсгээ зурж Ерөнхийлөгчөөр баталгаажуулж ашгаа өөрсдөө захиран зарцуулая." гэжээ.
Тэгвэл цахим өргөдөлд таван хоногийн дотор 74,235 хүн гарын үсэг зуржээ.
Хэрэв иргэдийн санал 100.000-д хүрвэл УИХ-аар хэлэлцэгдэнэ.
САНАЛ ӨГӨХ ЛИНК: Оюу толгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрт 857000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх. - НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН СИСТЕМ


